11:57 PM Хэрхэн 2 компьютерийг шууд холбох вэ? | |
Ямар тохиолдолд хоёр компьютерийг холбох шаардлага гарах вэ? Магадгүй та
найзындаа зөөврийн компьютертай очсон гэж саная. Та 2 видео солилцохоор
шийдсэн бол хэрхэн үүнийг хийх вэ? 2Г-ийн USB-ээр үү? Үгүй л болов уу
видеон хэмжээ хэт их, эсвэл видеогоо DVD болгон хувиргах уу? энэ нь
нилээд хэдэн цаг авна шүү дээ. Тэгэхээр энгийн хурдан шийдэл бол хоёр
компьютерийг холбох юм. Хоёр компьютерийг холбохын тулд сүлжээний адаптар мөн стандартын давхар кабль хэрэгтэй. Үүнийг ямар ч компьютерийн дэлгүүрээс хоёр компьютерийг холбогч кабль гэхэд худалдагч нь таньд олж өгөх болно. (жирийн нэгэн кабль шиг харагддаг) Стандартын давхар каблиа хоёр компьютерт холбож өг. Тэгэхээр сүлжээний тохируулгыг хоёр компьютерт хийж өгөх хэрэгтэй болно. Доор хэрхэн сүлжээн тохируулга хийхийг алхмуудаар тайлбарласан байгаа бөгөөд энэ үйлдлүүдийг хоёр удаа давтана гэсэн үг юм. Алхам1. Хоёр компьютер дахь сүлжээний тохируулга. • Windows XP:бол дараахь дарааллаар ор. Start -> Settings -> Network Connections. Windows Vista:бол харин Start -> Connect To -> View network computers and devices -> Network and Sharing Center гэж дарна. • Windows XP бол интернэтэд холбогдсон байх local area connection-г сонгож баруун товчийг дараад Properties-ийг сонгох хэрэгтэй. Windows Vista-ийн хэрэглэгч бол Manage Network Connections-г мөн дээрхийн адил сонголтыг хийн Local Area Connection Properties dialog гэсэн цонх гарч ирнэ. • Windows XP-ийн хувьд Internet Protocol (TCP/IP)-иас Properties-ийг сонгоход Dialog хайрцаг гарч ирнэ. • Харин Windows Vista хувьд Internet Protocol version 4 (TCP/Ipv4) дарж дээрхитэй адил сонголтуудыг хийнэ. • Хоёр системд доорх өгөгдсөн IP хаягийг хэрэглэнэ. 192.168.1.x энд х нь 1-255 хүртэл тооноос дурын нэгийг байрлуулж болох ба тухайн газрын сүлжээний тоог илэрхийлж байгаа юм. Сүлжээнд 2 л компьютер холбогдож байгаа учраас 1, 2-ийг хэрэглэхийг зөвлөж байна. 192.168.1.1 –ийг эхний компьютерйин IP хаяганд 192.168.1.2-ийг хоёр дахь компьютерт оруулж харин Subnet гэсэн хэсэг дээр хоёуланг нь ингэж бичиж 255.255.255.0 оруулна. | |
|
Total comments: 0 | |