Saturday, 2024-12-21, 5:01 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Сурталчилгаа

 

Санал асуулга
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 8
Main » 2010 » September » 8 » Компьютер гацсан үед юу хийх вэ?
0:15 AM
Компьютер гацсан үед юу хийх вэ?

Энэ бяцхан зөвлөмж компьютер түр гацсан буюу бүр зогссон тохиолдолд юу хийх талаар таньд хүргэнэ.
Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана. Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг  CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй.


Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал:
Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялбар арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй.
Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана.  Ингэж унтрааснаар автомат хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй.

Хэрэв таны компьютер байнга гацаж гэнэт зогсдог бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?
Компьютер тань байнга гацаж зогсдог бол доорх шалтгаануудтай байж болно. Үүнд:
1. Софтвертэй холбоотой асуудал
2. Драйвертай  холбоотой асуудал
3. Үйлдлийн системтэй холбоотой асуудал
4. Халахтай холбоотой асуудал
5. Хардвертай холбоотой асуудал
6. Windows-тэй холбоотой ноцтой асуудал
7. Хардверийн гэмтэл


• Софтвертэй холбоотой асуудал нь компьютерийг гацаах шалтгаануудын нэг болдог. Тодорхой програмыг нээхэд тухайн програм нь сүүлийн шинэчлэлүүдийг заавал хийсэн байх шаардлагатай ба энэ шинэчлэлүүд нь хийгдээгүй бол компьютер гацах шалтгаан болдог байна.
• Драйвертай  холбоотой асуудалуудас болж компьютер гацдаг жишээ нь:Хэрэв видео драйвер тань асуудалтай байгаа бол тоглоом тоглох, видео үзэж байх үеэр компьютер гацах болно. Дээр зөвлөсөнчлөн үндсэн драйверүүдээ сүүлийн үеийн шинэчлэлтэй байлгах нь их чухал . Үндсэн драйверт видео, дуу, модем, сүлжээ зэрэг орно.
• Мөн адил үйлдлийн системээ байнгын шинэчлэлд байлгаснаар компьютер гацалтаас сэргийлнэ.
• Хэрэв процессор тань хэт халуун болж эхэлвэл компьютер гацах эх үүсвэр болно. Хэвийн бус дуу чимээ компьютераас тань гарч байгаа бол сэнсний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлж байдаг. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаага эсэхийг компьютерийн арын хэсгээс  шалгаж дараа нь бусад сэнсний хэвийн ажиллагааг мөн шалга.
Хэрэглэгч та компьютер хэр их халж байгааг дулаан хэмжигчээр мөн шалгаж болно. Хэрэв компьютер ийм төрлийн төхөөрөмжтэй ирсэн бол CPU хэт халаагүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
• Софтвераас гадна хардвер компьютер гацаах үндэс болдог. Хэрэв та саяхан шинэ хардвер суулгасан бол энэ нь компьютер унтрах шалтгаан болж байгаа эсэхээс шалтгаалан түр арилгахыг зөвлөж байна.
Ямар нэгэн хардвер арилгахаасаа өмнө үнэхээр компьютер гацах шалтгаан болж байгаа эсэхийг Device Manager дахь алдаа заасан хэсгээс нягтлан шалгаарай.
Хэрэв та шинэ хардвер ойрд суулгаагүй бол хамгийн зөв шийдэл бол компьютерт хэрэглэгддэггүй хардверууд болох модем сүлжээний кард, өөр бусад намэлт картуудыг арилгахыг зөвлөж байна. Эдгээр өргөтгөл нь компьютер хэвийн ажиллахад саад учруулж байж болох юм.
• Эдгээр шийдлүүдийг хэрэглээд үр дүнгүй байгаа бол компьютер тань ноцтойгоор гэмтсэн байна гэж ойлгож болно. Тэгэхээх хэрэгтэй файлуудаа back up хийгээд компьютераа форматлахаас өөр арга үлдээгүй байна.
• Дахин үйлдлийн системд инсталл хийх явцад тань компьютер гэнэт унтарч байвал энэ нь хардверийн гэмтэл болсон гэсэн үг. Эдгээр нь ихэвчлэн эх хавтан, CPU, RAM эсвэл цахилгаан эх үүсвэрийн гэмтлүүд байдаг.
Category: PC мэдлэг | Views: 1129 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
avascript" src="http://haraduut.googlepages.com/krilleer_dist.js">
Name *:
Email:
Subscription:
Code *:
Xэрэгцээт програм
Цаг явсаар
Тоглоом татах
шилдэг WEB site
CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES Монголын шилдэг ТОП вэб сайтууд.