Main »
2010 » November » 3 » Мөнгө тогтоох энгийн аргууд
0:26 AM Мөнгө тогтоох энгийн аргууд |
Мөнгө тогтоох энгийн аргууд
Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр
мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх
үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг. - Хэрэв та олсон мөнгөө зөв
зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө
тогтохгүй. - Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас
ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх
гэсний хэрэггүй. Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур.
- Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог
болно. - Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай. - Гэртээ
10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай. - Жижиг сажиг
дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд
гамтай хандах хандлагыг орхидуулдаг учраас тэр. - Азын гэх авч, үрж
болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн. - Гэр орондоо
зоосон мөнгө өлгөж унжуул. - Фэншуйгийн зан үйлийг ч дагаж болно.
- Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл. - Ямар ч хүн мөнгөндөө харам
байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгардаг. - Бага
хэмжээний мөнгөөр хүний гарыг цайлгаж бай. - Энэ нь эерэг, мөнгө
орж ирэх энергийг авчирдаг байна. - Хэт үрэлгэн хэт харамч
хандлагын аль нь мөнгөнд тустай биш. - Гар татан хямд зүйл авах нь
эзэндээ мөнгөнд ч хохиролтой. - Харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн
үг бий. - Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь бүр ч гамшигтай.
- Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз. - Харин
харамлаж өгвөл тусгүй. - Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд
сайныг авчирна. - Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч
муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв. - Таны түрийвч цоо шинэ
бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.
|
Views: 658 |
Added by: admin
| Rating: 0.0/0 |