9:20 PM Солонгосын шоронд 31 монгол иргэн хоригдож байна | |
БНСУ-ын шоронд гадаадын 1500 гаруй хоригдол байдаг байна. Тэдний олонх нь болох 646 нь хятадууд гэнэ. Бусад нь америк болон бусад орны иргэд аж. Харин тус улс саяхнаас гадаадын хоригдлуудыг хорих шинэ шорон нээсэн байна. Гадаадын хоригдлуудад зориулсан уг шоронд хэл, соёл, шашин шүтлэгийн ялгааг үл хамааран адил тэгш хүндэтгэлтэй хандах болно гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэ шоронгийн хоригдлуудад европ хоол өгч, англи, араб, хятад гэх мэт хэд хэлэн хэлээр мэдээлэл авах боломжийг хангаж кабелийн суваг холбож өгөх гэнэ. Өнөөдрийг хүртэл тус улсын хуулийг зөрчиж, гэмт хэрэгт холбогдсон гадаадынхны жагсаалтыг хятадууд тэргүүлж байгаа бол монголчууд болон америкчууд удаалж байгаа судалгаа гарчээ. | |
|
Total comments: 0 | |