6:39 PM Youtube дээр хэрхэн видео байршуулах вэ? | |
Хэд
хэдэн хүн хэрхэн Youtube - д бичлэг оруулах вэ гэж надаас асууж байсан.
Харин асуултын хариултыг энэхүү хичээлээ хариулчихая. Алхам 1Эхлээд та юуны өмнө Youtube д бүртгүүлж, гишүүн болох ёстой.Үүний тулд Бүртгүүлэх гэсэн энэ товчиндээр дарна. Ингээд бүртгүүлэх нүүр гарч ирнэ. Тухайн нүүрэндэх шаардлагатай мэдээллүүдийг оруулсаны дараа Terms of Use,Privacy Policy гэсэн хэсэгт дарж идэвхжүүлсэний дараа Create my account гэсэн хэсэгт дарах хэрэгтэй. Ингэсний дараа мэйлээ шалгаарай гэсэн бичиг гарч ирэх болно. Алхам 2Ингээд та мэйлээ шалгах хэрэгтэй. Мэйлд тань Please click here to confirm your email гэсэн хэсгийн click here дээр дарна. Дарах үед шинэ хуудас нээгдэж,таныг гишүүн болсоныг мэдэгдэх болно.Алхам 3Одоо та видео оруулахын тулд Upload гэсэн шар бичигдээр дарах хэрэгтэй.Titlе: гэсэн хэсэгт видеоныхоо нэрийг Description: гэсэн хэсэгт видеоныхоо тухай тайлбарыг Video Category: гэсэн хэсгээс ямар хэлбэрийн, ямар төрлийн видео вэ гэдгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь хэрвээ та дууны клип оруулах гэж байгаа бол music гэсэн хэсгийг сонгоно гэсэн үг. Tags: гэсэн хэсэгт та таны видеог хүмүүс олохын тулд оруулж болох үгнүүдийг бичих ёстой. Ингээд бичиж дууссан бол одоо доор байгаа Upload a video гэсэн товчийг дарах ёстой. Алхам 4Дараагийн нүүрэнд video upload гэсэн бичгийн доор байгаа browse гэсэн товчийг дарж, видеогоо оруулна. Тэгээд upload video товчийг дарна. Ингээд uploading гэсэн бичиг гарч ирэх ба та хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.Алхам 5Хэсэг хугацаанд хүлээсний дараа Thank you! Your upload is complete. гэсэн бичиг гарч ирэх ба та видеогоо оруулсан гэсэн үг.Ингээд танд амжилт хүсье. | |
|
Total comments: 1 | ||||||||||||||||||||||||||
|
Xэрэгцээт програм
Цаг явсаар
Тоглоом татах
|